ХӨТӨЛБӨР, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Хэлтсийн тухай

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс (ХЧБХ) нь МУИС-ийн хэмжээний бүх түвшний мэргэжлийн хөтөлбөрүүдтэй холбогдох сургалтын бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий МУИС-ийн захиргааны нэгж юм.

Бид МУИС-ийг хөгжүүлэх Стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан "Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх" тэргүүлэх зорилтын "Сургалтын хөтөлбөрүүдийг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэж, оюутанд өргөн сонголтыг бий болгох" дэд зорилтын хэрэгжилтийг хангах зорилт тавин 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Бидний facebook хуудаст нэгдэж хэлтсийн сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцана уу.

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Бид юу хийдэг вэ?

  • МУИС-ийн хөтөлбөрийн хороодтой нягт уялдаатай ажиллаж, түүний гаргасан бүх төрлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх. Уг үүргийн хүрээнд сургалт эрхлэх зөвшөөрөл авах, шинээр хөтөлбөр нээх болон өөрчлөх зэрэг бодлогын чанартай ажлуудыг хариуцан гүйцэтгэх
  • Сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөө, стандартыг боловсруулах, шинэчлэхэд туслалцаа үзүүлэх, холбогдох дүрэм журмыг батлуулах
  • Сургалтын хөтөлбөртэй холбогдох өөрчлөлт, шинэчлэлийн мэдээллүүдийг сургалтын мэдээллийн системд оруулж түүнийг түгээн дэлгэрүүлэх, зөвлөгөө өгөх
  • Ерөнхий суурийн хөтөлбөрийн оюутнуудад хөтөлбөрийн сурталчилгааг мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран зохион байгуулж, мэргэжлийн хөтөлбөр сонгуулах
  • Дотоодын болон гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг удирдлагаар хангаж, оюутан солилцооны нөхцөл боломжийг хангах
  • Сургалтын хөтөлбөртэй холбогдох баримт бичиг, хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүнд үнэлгээ хийх
  • Хөтөлбөрийн дотоодын болон олон улсын хэмжээний магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс сургалтын агуулга, аргазүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Сургалт явуулах орчны үнэлгээ хийж, материаллаг болон материаллаг бус нөөц бололцоог нэмэгдүүлэх санал боловсруулах

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн хамт олон

Н.Пүрэвцогт

Хэлтсийн дарга

Б.Золзаяа

Хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн

М.Оюундэлгэр

Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Бадамцэцэг

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн (Бизнесийн сургууль)

Ц.Сайнсанаа

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн (ХЗС, ОУХНУС)

А.Ариунтуяа

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн (ШУС-Байгалийн ухааны салбар)

Ж.Дэлгэрмөнх

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн (ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбар)

Р.Цэрэнням

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн (ХШУИС)

Б.Амарзаяа

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн (ШУС-Нийгмийн ухааны салбар)