2022 оны 03-р сарын 30-наас 04-р сарын 03-ны хооронд ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ-II явагдана!

Ерөнхий суурийн хөтөлбөрийн оюутан Та дараах алхамын дагуу өдөрлөгт оролцоно уу!
Хөтөлбөр сонголтын үе шат
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

Анхаарах зүйлс

Шинжлэх ухааны сургуульд суралцаж буй оюутнууд өөрийн элсэж орсон Байгалийн ухааны салбар, Нийгмийн ухааны салбар, Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдээс хөтөлбөр сонгох боломжтой.

Ерөнхий суурийн хөтөлбөрт суралцах нийт хугацаа 2 жил байна. 2019 оноос өмнө элссэн оюутнуудад мөн энэхүү журам үйлчлэх ба хөтөлбөр сонголтонд зайлшгүй хамрагдах шаардлагатай.

Хөтөлбөр сонголт хийсний дараагийн улирлуудад тодорхой болзол хангасан оюутнууд хөтөлбөр хооронд шилжих боломжтой.

Хууль зүйн сургуулийн оюутнууд нэг хөтөлбөртэй тул хөтөлбөр тандалт/сонголтын үйл ажиллагаа явагдахгүй.

Хөтөлбөр сурталчлах цахим системийг үнэлнэ үү.
Мөн дараах бяцхан санал асуулгыг бөглөөрэй.
Санал асуулгын холбоос