МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОЛТ

Хөтөлбөрийн тандалт гэж юу вэ?

Хөтөлбөрийн тандалт нь улиралд 1 удаа, мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн дараа 7 хоногт болдог. Урьдчилсан тандалтын мэдээлэлд үндэслэн харьяа бүрэлдэхүүн сургуулиуд нь тухайн хөтөлбөрөөр элсүүлэх оюутны хяналтын тоог (квот) тогтоодог тул тандалтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор таны сонгосон хөтөлбөрт элсэн орох боломж улам нэмэгдэх юм.

Хугацаа:          

Тандалт 1: 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 05

Тандалт 2: 2022 оны 3 дугаар сарын 30- 4 дүгээр сарын 03

           

Тандалтаа яаж өгөх вэ?    

Ерөнхий суурийн оюутнууд журамд заасан хугацааны дагуу системийн зүүн талд байрлах Хөтөлбөр сонголт -> Тандалт, санал хэсгээр орон журамд заасан тооны дагуу мэргэжлийн хөтөлбөрүүдэд саналаа өгнө. Хөтөлбөр сонголт -> Тандалт, санал хэсгээр орж өгнө.