МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОЛТ

Хөтөлбөр сонголт гэж юу вэ?

Хөтөлбөр сонголт ба баталгаажуулалт нь хичээлийн жилийн төгсгөлд буюу хаврын улирлын дүн гарсны дараа зохион байгуулагддаг. Энэхүү үйл ажиллагаа нь мэргэжлийн хөтөлбөрт эцсийн байдлаар саналаа өгөх, өгсөн саналаа баталгаажуулах гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдах ба нийт саналаа өгсөн оюутнуудыг “Оюутны оноо” гэж нэрлэгдэх оноогоор эрэмбэлэн хөтөлбөр сонгох дарааллыг тогтооно.

Оюутны оноог тооцоход оюутны голч дүн, цуглуулсан багц цаг болон ЭЕШ-ийн оноо гэсэн үндсэн гурван үзүүлэлтийг хувилан тооцно. Хөтөлбөр сонгон баталгаажуулсан оюутнуудыг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж оюутан цаашид суралцахаар баталгаажуулсан хөтөлбөрийн хичээлүүдийг сургалтын мэдээллийн системээр сонгон судлах эрхтэй болно.