Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Компьютерийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, мэдээллийн систем; тэр дундаа сүлжээсервер системаюулгүй байдалвиртуалчлал, юмсын интернэтийн талаарх мэдлэгчадвартайасуудал шийдвэрлэххөрвөхтанин мэдэхбагаар ажиллахинновацын ур чадвартай инженертухайн салбар болон нийгмийн өмнө  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх инженерийн болон иргэний өндөр ухамсар соёлтой мэргэжилтэн бэлтгэх  зорилготой.  

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

2018 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр магадлан итгэмжлэгдсэн  хөтөлбөр юм. Дэлхийн жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөөний дагуу гадаадын болон дотоодын их  сургуулиудад эрдмийн  зэрэг хамгаалсан доктор зэрэгтэй багш нарын удирдлагад суралцах; орчин үеийн  систем, сүлжээний тоног төхөөрөмж бүхий сургалтын орчинд мэдлэгээ баталгаажуулах, туршилт хийх,  асуудал тодорхойлох, шийдэл боловсруулах боломжтойгоос гадна, суралцах явцдаа олон улсад хүлээн  зөвшөөрөгдөх Сиско академийн албан ёсны сертификаттай төгсөх боломжтой.  

Мөн уг хөтөлбөр нь RedHat, CompTIA, EC-Council зэрэг олон улсын нэр хүндтэй вендоруудын албан ёсны  академик хамтрагч бөгөөд албан ёсны сургагч багш нартай тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженер  техникийн ур чадвар олгох чадамжтай. Манай хөтөлбөрийн төгсөгчид Сиско академийн сургалтад  хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй хамрагдах, олон улсын сертификатын шалгалтыг хөнгөлөлттэй үнээр өгөх, олон улсын нэр хүндтэй вебинар, семинарт үнэ төлбөргүй оролцох зэрэг олон давуу талыг насан  туршдаа эзэмшидгээрээ бусад хөтөлбөрөөс эрс ялгаатай. 

Монгол улсад ижил төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харьцуулахад хамгийн  том сургалтын баазтай бөгөөд өнөөдрийн байдлаар 1 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж бүхий 2  лабораторыг тохижуулан сургалт, судалгаанд ашиглаж байна. 

2011 онд Компьютерийн сүлжээ хөтөлбөрөөр сургалт явуулж буй их, дээд сургуулиудын дунд “Компьютерийн сүлжээний улсын олимпиад”-ыг санаачлан анх удаа зохион байгуулж байсан ба өдгөө уг олимпиадыг  уламжлал болгон их дээд сургуулиуд тасралтгүй зохион байгуулсаар байна. Уг хөтөлбөрөөр суралцаж буй  оюутнууд мэргэжлийн “Компьютерийн сүлжээний улсын олимпиад”, Цахим аюулгүй байдлын “Харуул занги  тэмцээн”, инновацын ур чадвар олгох хөтөлбөр болох “Багш, оюутны стартап хөтөлбөр” зэрэг олон талын  ур чадвар, мэдлэг шаардсан тэмцээн, уралдаанд тасралтгүй амжилттай оролцсоор байна.  

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Технологийн хурдацтай хөгжлийн суурь нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран холбогдох харилцаа,  холбоог зохион байгуулах, түүний найдвартай, тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажиллах  инженер, техникийн ажилчид юм. Дэд бүтэцгүйгээр програм хангамж, систем нь дангаараа биднийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран холбох ямар ч боломжгүй юм. Компьютерын сүлжээ хөтөлбөр нь технологийн  хурдацтай хөгжлийн суурь болсон дээрх шийдлийг онолын болон технологийн судалгаанд тулгуурлан,  хамгийн өндөр үр өгөөжтэй зохион байгуулах, аюулгүй байдлыг ханган ажиллах, хүртээмжийг нэмэгдүүлэх  мэдлэг, ур чадвар, дадлыг оюутан, төгсөгчиддөө тасралтгүй олгодог.  

Дээрх ур чадвар, мэдлэг чадамжийг эзэмшсэн манай төгсөгчид Монгол улсдаа төдийгүй дэлхийн томоохон  байгууллага болон стартапуудад мэргэжлээрээ болон судлаач, зөвлөхөөр ажиллаж байна: 

  • Английн Оксфордын их сургууль 

  • Азийн хөгжлийн банк 

  • Монгол улсын их сургууль 

  • Рио тинто болон Рио тинто деливери сентер 

  • ХХМТГазар болон ХХЗХороо 

  • Тагнуулын ерөнхий газар 

  • Цагдаагийн ерөнхий газар 

  • Монголын хөрөнгийн бирж 

  • Оюутолгой 

  • Мобайл оператор 

  • Банк 

  • MCS  

  • ITools ХК гэх мэт 

Нэмэлт мэдээлэл

  

Оюутны клуб 

Компьютерийн сүлжээ, мэдээллийн технологи чиглэлээр сонирхолтой МУИС-ийн оюутнуудад нээлттэй клубыг  бид ажиллуулдаг.  

Клубын үйл ажиллагаанд:  

Төгсөгч болон ажил олгогчдыг урьж нээлттэй ярилцлага хийх Шинэ шинэлэг технологийн талаар өргөн мэдлэгтэй болох Оюутнуудыг холбох харилцан бие биедээ зөвлөгөө өгөх, туршлага  солилцох бололцоог бий болгох зэрэг ажлууд явагдаж байна. 

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл дараах QR кодыг ашиглан бүртгүүлээрэй. 

 

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим хөтөлбөрүүд