Утга зохиол судлаачид нэг мэргэжил эзэмшээд, олон салбарт ажилладаг.

Утга зохиол судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Үгийн увидас тайлж, утгын оньсыг нээдэг

Утга зохиолын судлаач, шинжээч, зохиолч, яруу найрагчдыг бэлтгэнэ

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Хөрвөж ажиллах боломж:

  • Сэтгүүлч, редактор
  • Хэвлэлийн редактор
  • Утга зохиолын ажилтан
  • Уран зохиолын багш
  • Хэвлэлийн төлөөлөгч
  • Зохиолч, яруу найраг

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Мэдлэг:

· Утга зохиолын онол, түүхийн үндсэн ойлголтуудыг эзэмших

· Утга зохиол судлал, монгол судлалын эрдэм шинжилгээний ажил хийх онол аргазүйн мэдлэг

Чадвар:

· Уран сайхны шүүмжлэлт ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

· Аман болон бичгийн уран зохиолыг тайлан тайлбарлаж, задлан шинжлэх

· Уран сайхны эхийг задлан шинжлэх, үнэлэх дүгнэх, бүтээх

Дадал:

· Даяаршсан нийгэм дэх уран зохиолын боловсролын үнэ цэнийг ухаарч, мэргэжлийн дур сонирхолтой болох

· Салбар дундын судалгаа хийх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төгсөгчдийн ажилладаг газрууд:
• Боловсролын байгууллагууд: МУИС, СУИС зэрэг их, дээд сургуулиуд болон дунд сургуулиуд
• Судалгаа шинжилгээний байгууллагууд: ШУА
• Хэвлэл мэдээллийн байгууллагууд: МҮОНРТ, Mongol HD, SBN TV, V TV зэрэг төрийн болон хувийн хэвшлийн телевизүүд, “Өнөөдөр”, “Монголын мэдээ” зэрэг өдөр тутмын сонинууд, “Eguur”, “Arslan” зэрэг вэбсайтууд 
• Хэвлэлийн компаниуд: “Монсудар” хэвлэлийн газар гэх мэт

Нэмэлт мэдээлэл

Утга зохиол судлалын хөтөлбөрийн оюутнуудын ажиллуулдаг нэгдлүүд:

  • МУИС-ийн Утга зохиолын нэгдэл
  • Монгол утга соёлын “Өлзий” нэгдэл

Утга зохиол, урлаг судлалын тэнхим, хөтөлбөрийн оюутнуудын нэгдлүүд хамтран зохион байгуулдаг, улсын хэмжээний уралдаан, тэмцээнүүд:

  • “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам (2 жил тутамд)
  • “Давлагаа” богино өгүүллэгийн наадам (2 жил тутамд)

Утга зохиол, урлаг судлалын тэнхим хөтөлбөрүүд

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд